Murray International (Macau) Co. Ltd.
ph: (853) 2881 1000
alt: (853) 6613 8133
info
Муррэй Интэрнэшнэл бол зочид буудал, зоогийн газар ба мөрийтэй тоглоомын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болон уг салбарт бизнесийн гараагаа эхлэх гэж буй байгууллагуудад стратегийн болон үйл ажиллагааг хөгжүүлэх үйлчилгээг өндөр түвшинд үзүүлж чадах олон жилийн туршлагатай компани юм.
Манай арвин туршлагатай зөвлөгчид болон түнш нар дэлхийн өнцөг булан бүрийн засгийн газрууд, байгууллагын эзэд ба удирдлагуудтай хамтарч мөрийтэй тоглоом, зочид буудал, зоогийн газруудын үйл ажиллагааг хөгжүүлж өргөтгөх ажлыг хийдэг.


Компанийг үүсгэн байгуулагч
Найэл Муррэй бол Муррэй Интэрнэшнэл хязгаарлагдмал компаны захирал бөгөөд тэрээр уг компанийг үүсгэн байгуулсан юм. Найэл нь бизнесийн нээлт хийхийн өмнөх үйл явц (Pre-opening), төсөл төлөвлөх процесс (Critical path), үйл ажиллагааг төлөвлөх, сайжруулах, өргөтгөх чиглэлээр мэргэшиж туршлагажсан.
Найэл Ирланд улсын Дүблин хотод төрсөн. Тэрээр удирдлагын ухаанаар бакалаврын зэргийг Дүблин хотын Trinity коллежид хамгаалсан. Дүблиний технологийн дээд сургуулыг зочид буудал, зоогийн газар, хүлээн авалтын менежментийн чиглэлээр дээд боловсролын дипломтой төгссөн. Мөн хүний нөөцийн менежментийн холбоо түүнд “хүний нөөцийн хүндэт ахлах мэргэжилтэн” гэсэн тодорхойлолтыг өгсөн. Найэл бол төслийн удирдлагын хүрээлэнгийн гишүүн бөгөөд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Макаог төлөөлсөн өргөмжит төлөөлөгч юм. Мөн түүнчлэн тэрээр дэлхийн аялал жуулчлалын байгууллагын бүртгэгдсэн шинжээч билээ. .
Copyright Murray International, Ltd. All rights reserved.
Murray International (Macau) Co. Ltd.
ph: (853) 2881 1000
alt: (853) 6613 8133
info